Томүжин Академи нь 2015 оны 1 сард байгуулагдсан. Бид Монголын ирээдүйд боловсролоор хѳрѳнгѳ оруулалт хийх алсын хараатай, Монгол сурагчдыг дэлхийн шилдэг их дээд сургуулиудад бэлтгэгдсэн боловсон хүчнээр хѳгжүүлэх зорилготой.

Манай академи АНУ-ын шилдэг их сургуулиудын сурагчдаа сонгон шалгаруулдаг Holistic Admissions-д тохируулан

  • TOEFL
  • SAT Subject Tests
  • SAT Reasoning шалгалтууд болон АНУ-ын их сургуулиудад элсэн ороход шаардлагатай
  • Өргөдөл бөглөх
  • Эсээ бичих
  • Сайн дурын ажил хийх
  • Төсөл хэрэгжүүлэх
  • Хувь хүний хөгжлийн workshop-ууд багтсан цогц програмууд явуулдаг.Манай сурагчдын 70%+ нь хүссэн сургуульдаа тэнцэн, нийт $18.5 сая гаруй санхүүгийн дэмжлэг, тэтгэлэгийг АНУ-д сургуулиудаас авсан байна.

Бид дэлхийн шилдэг их дээд сургуульд тэнцэн орохоос гадна сурагч бүр эрүүл, бие даасан, зоригтой, зорилготой, тууштай иргэн болж төлөвшин, өөрсдийнхөө байж болох хамгийн өндөр потентциалд хүрэхээр бэлтгэгдэх нь чухал гэж үздэг учраас хөтөлбөрүүддээ АНУ-ын их сургуулиудын өргөдөлд бэлдэхээс гадна Passion хичээлүүд, Workshops, Experience хичээлүүд багтаадаг.

Томүжин Академид элсэхийн тулд

  • Spring Semester
  • Summer Semester
  • Fall Semester
  • GAP Program гэсэн програмууд зарлагдахад өөрийн хувийн мэдээлэл, хичээлийн дүн, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцсон байдал, хүсэл мөрөөдлөө илэрхийлсэн ӨРГӨДЛИЙГ ОНЛАЙНААР илгээдэг.

Бид нийт өргөдөл илгээсэн сурагчдын 30%-ийг тэнцүүлэн програмдаа хамруулж хамгийн хүсэл мөрөөдөлтэй, санаачлагатай сурагчдаар Томүжингийн гэр бүлийг бүрдүүлдэг.

Мөн Монголд олон чадвартай, потенциалтай, хүсэл эрмэлзэлтэй, сурснаа амьдралд хэрэгжүүлэх чадвартай сурагчид байдаг боловч санхүүгийн шалтгаанаар хөгжих боломж бололцоо нь хязгаарлагддаг тохиолдлууд байдаг. Тиймээс тэрхүү сурагчдыг Томүжин Академи програмдаа хамруулж 100% хүртэлх санхүүгийн туслалцаа олгодог.

2020 оны хувьд сурагчид маань дэлхийн шилдэг Harvard, Princeton, Dartmouth, Brown, University of Chicago, Wesleyan, Haverford, Vanderbilt, Bucknell, L’ecole Polytechnique зэрэг олон их дээд сургуулиудад тэнцэж 4 жилийн турш үргэлжлэх тэтгэлгүүд аваад байна. Бид энэ онд л гэхэд ингэж Монголынхоо ирээдүйн боловсон хүчинд $5 саяын хөрөнгө оруулалт хийлээ.

Leave a Reply

Your email address will not be published.